Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Наран трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцлээ. “Наран трейд” ХХК нь “Туул” рестораны барилгын өмчлөгч бөгөөд уг барилгын доорх болон орчны 1079 м.кв газрыг эзэмшиж ирсэн. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Туул” рестораны барилгын 0.08 га талбайд “Зочид буудал”-ын барилга барих ЧД/07/08 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон ч тус газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар “... 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэх үндэслэлээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан байна.
Түүнчлэн “Туул” рестораны барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж батлуулах саналыг нийслэлийн Засаг дарга гаргаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаар тогтоолоор уг барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэжээ. “Наран трейд” ХХК-аас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон шийдвэрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч “Наран трейд” ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна” гэж, 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно” гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгчээс соёлын өвд бүртгэсэн үндэслэлийн талаар болон шийдвэр гаргах ажиллагаанд өмчлөгч хуулийн этгээдийг оролцуулсан эсэх талаар маргасан. Энэ тохиолдолд шүүхээс уг үйл ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд, "Туул" рестораны барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Түүнчлэн цаг хугацааны хувьд хожим гарсан ч дээрх маргаан бүхий акттай уялдаа холбоо бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан актыг мөн шинэ акт дахин гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
| “Наран трейд” компани "Туул" рестораныг авахаар нийслэлтэй "шүүхдэлцсээр" байна |
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36