Үндэсний жигүүрээс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх талаар мэдээлэл хийлээ.
Уг уриалгад: " Өнөөдөр Монгол Улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 37 улстөрийн нам үйл ажиллагаа явуулж байна. 1992 оноос хойшхи найман удаагийн сонгуульд улс төрийн намууд Үндсэн хуулийн хүрээнд ижил тэгш эрхтэйгээр оролцож, ардчиллын үнэт зүйл, зарчмыг сахиж ирсэн. 2024 оноос мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрмээ шинэчлэн, намаа даргаа сонгож дээд шүүхэд бүртгүүлсээр байгаа нь улстөрийн тогтолцооны шинэ шат юм.
Гэтэл 100 жилийн түүхтэй МАН-ын даргын сонгуулийн маргаан нь Монгол төрийн хямрал болж, Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон нь төрийн хариуцлагатай албан тушаалтны мэдэгдлээр ил болсон.
Үүнтэй зэрэгцэн МАН-ын олон хууль бус үйлдлүүд илчлэгдэж эрх баригч нам хоорондоо талцан хуваагдаж УИХ-ын дарга, Засгийн газар огцорлоо.
МАН-ын удирдлагын хууль бус үйл ажиллагаа, ёс бус үйлдэл, хулгай, дээрэм, авилга, хээл хахууль, дарамт заналхийлэл хэрээс хэтэрснийг бид сүүлийн 10 жил хангалттай үзэж, сонслоо.
2016 он 60 тэрбумын хэрэг, 2017 он ЖДҮ хулгай, 2018 онд МАНАН мафи, 2020 онд КОВИД-ын хулгай, 2023 он Ногоон автобус, 2022 оноос Нүүрсний мафийн гэх хэргүүд илэрсэн ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч, цаашид ч хууль шүүхийг худалдан авч нуун далдалсаар л байх болно. Харин энэ хугацаанд ахмадууд, багш, эмч нар амжиргаандаа хүрэхгүй цалин тэтгэвэртэй, хүүхдүүд сургууль цзцэрлэггүй, эмнэлгүүд эм тариа, хэвтэх оргүй, иргэд бензин, түлшгүй, хорт утаанд амиа алдан өдрөөс өдөрт иргэдийн амьдрал улам уруудан доройтсоор. Гэсэн ч эрх баригч нам энэ их хулгай, дээрмийг зөвшилцөл, эвлэрлийн ажлын хэсэг нэрийн дор хаацайлж хуулийг наймаалцаж, дахин дахин нуун дарагдуулахаар оролдсоор байна.
Иймээс Монгол эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй хүн бүр энэ мэт шударга бус байдлыг дахин хэзээ ч хүлцэн тэвчих ёсгүй юм. Монгол улсын иргэн, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа МАН-ын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэх, шүүхээр тараах тэмцэлд эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.Мөн Ардчилсан нам улстөрийн сөрөг хүчний үйл ажиллагаагаа идэвхжүүлж, иргэдийнхээ талд хатуу бат, тууштай зогсох цаг иржээ.Монгол улс үүрд мандан бадраг. " гэсэн байв.
Мөн энэ үеэр тус хөдөлгөөний гишүүн Х.Алтанхуяг: "УИХ-ыг тараах тухай ярих боллоо. Энэ бол байж болохгүй. Бид ардчиллаа, парламентын засаглалаа хамгаална. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та, ардчиллын буянаар л төрийн тэргүүн болсон. Иймээс УИХ-ыг биш МАН-ыг тараах ёстой" гэсэн юм.
| “МАН-ыг тараах тэмцэлд нэгдэхийг уриалж байна” |
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36