Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 2025 оны 10-р сарын 9-нөөс эхлэн 500 гаруй боловсролын байгууллагын 30 мянган багш, ажилтан хугацаагүй ажил хаялт зарласан бөгөөд одоог хүртэл үргэлжилж байна. Багш, эмч нарын цалинг нэмэх ямар шийдэл гаргаж буй болон хичээл хэзээ эхлэх талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.10.31/ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр, "З.Цогтгэрэл дарга аа, удирдагч хүн шиг байх хэрэгтэй байна. Хоёр талаас санал, байр сууриа ойртуулаад, хэлсэн үгэндээ үнэнч байх нь чухал. Ерөнхий сайдтай өчигдөр уулзаж, тохиролцоонд хүрсэн ч өнөөдрийн нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байна. Гэхдээ ирэх даваа гарагт сургууль, цэцэрлэгийг хэвийн ажиллуулах шаардлагатай. Монголын нийгмийн амьдралыг цаашид царцааж болохгүй. Хүүхдийн боловсролын хоцрогдол ноцтой үр дагаварт хүргэнэ.
УИХ, Засгийн газрын гишүүд үүнийг бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ төсвийн боломжийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, аль болох хамгийн сайн хувилбараар шийдвэр гаргахын төлөө ажиллаж байна" гэлээ.
| П.Наранбаяр: Ирэх даваа гарагт сургууль, цэцэрлэгийг хэвийн ажиллуулах шаардлагатай |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14