Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд шинээр 120 ортой зүрх судасны эмнэлгийн барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулна.
Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлж, Монгол Улсад жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэрээнд гарын үсэг зурах үеэр Сангийн сайд Б. Жавхлан өнгөрсөн 19 жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай улсад нийт 2.5 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, нийт 159 төсөл, хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс цаашид Монгол Улсын хувийн хэвшилд санхүүжилт олгоход түлхүү анхаарахаас гадна эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Сангийн яам
| Монголд ₮220 тэрбумаар 120 ортой зүрх судасны эмнэлэг барина |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02