Засгийн газрын ээлжит хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Уг тогтоолоор томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.
Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсан байна. Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин тархвар судлалын 30 дугаар долоо хоногоос эхлэн нэмэгдэж, 38-39 дүгээр долоо хоног буюу 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт идэвхжлийн түвшинд шилжиж, оргил үе нь 12 дугаар сарын дунд үе, 1 дүгээр сарын эхээр тохиодог.
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын хандлагыг ЭМЯ-наас тандан судалсны үндсэн дээр тооцоход өвчний оргил үед долоо хоногт 13,185-42,449 хүн амбулаториор үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас 1,301-4,653 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх урьдчилсан тооцоололтой байна.
Томуу, томуу төст өвчний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бусад насны бүлэгтэй харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдэд өндөр байдаг. Уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн 5 хүртэлх насны хүүхдийн 5 хувь нь улирлын томуугийн вирусийн, 20 хувь нь амьсгалын замын синцитиаль вирусийн шалтгаант хатгаагаар өвдсөн байдаг болохыг олон улсын судалгаагаар нотолсон байдаг. Манай улсад хийсэн томуу, томуу төст өвчний хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтын судалгаагаар жил бүр 5 хүртэлх насны 530-4,547 хүүхэд (100,000 хүүхдэд ногдох) томуугийн шалтгаант амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.
Бага насны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг эхэлснээс хойш 3-5 хоногийн хугацаанд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй, эдгэрэх дундаж хугацаа нь 11.7 хоног байдаг. Иймд томуу, томуу төст өвчний эхэн үед эцэг, эх, асран хамгаалагчдад цалинтай чөлөө олгосноор хүүхдийг гэрээр асрах боломж бүрдэж, хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах боломжтой юм.
| ЗГ: Томуугаар өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөө олгоно |
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36