Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Шатахууны асуудал дээр Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдож байна. Миний хувьд ОХУ-ын Эрчим хүчний яамтай холбогдож байна. Харин Шадар сайд Байгалийн нөөцийн сайдад нь тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ гэдэг асуудлыг тавьж байна.
АИ 92 бензиний нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Гол нь олон нийтэд уриалахад сандралгүй, банкаа бүтэн дүүргэлгүй авдаг хэмжээгээрээ аваад яваач ээ. Тодруулбал өдөр 20-30 литр бензин авдаг байсан бол одоо шууд банкаа дүүргээд 40-100 литрээр нь аваад байгаа учир хэрэглээ 2 дахин өсчхөөд байна. Бид 2000 гаруй тонныг нийлүүлээд байхад л ховх сорогдоод, алга болоод байгаа. Одоогийн байдлаар хотод бага хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Орон нутагт хязгаарлалкттай олгогдож байгаа. Иргэд маань хэвийн хэмжээндээ хэрэглээд явбал нөхцөл байдал харьцангуй тогтворжихоор байна" гэлээ.
| Г.Дамдинням: Хүн бүр шатахуунаа дүүргээд байвал хязгаарлалт тогтоохоос өөр арга байхгүй |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29