Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ хэмээн зарласан боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо зарласан.
Тэгвэл одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар энэ асуудлаар хэвлэлд мэдээлэл өгчээ. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцруулах асуудлыг өөрт нь хэлээгүй, мэдэгдлээс мэдсэн гэдгийг хэллээ.
Тэрбээр “Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа. Манай салбарын үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэдгийг хэлмээр байна. Би Г.Занданшатар даргатай олон жил хамтран ажилласан. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг би тэр мэдэгдлээс л мэдсэн. Өглөө нь Ерөнхий сайд бид хоёр таарсан. Тухайн өдөр Хууль зүйн байнгын хороогоор манай салбарын төсөв орж, дэмжигдсэн. Ерөнхий сайд намайг маш сайн байна гээд бид хоёр гар бариад салсан. Тэгээд өдөр нь тийм мэдэгдэл хийсэн. Танхимын гишүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа надтай яриад хэлэх ёстой. Энэ бол хувь хүний биш төрийн харилцаа. Тиймээс Засгийн газрын гишүүнтэй холбоотой асуудлыг өөрт нь танилцуулаад шийддэг байх нь зөв. Хувь хүнийхээ хувьд ч бид гэмгүй явж ирсэн. Эр хүмүүс эргээд уулзах нүүртэй, дахиад давах даваатай л явж байвал зүгээр гэж боддог. Тиймээс хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл боллоо гэж үзэж байгаа.
Ард түмэндээ хандсан мэдэгдэл гэж арай ахадсан нэртэй мэдэгдэл байсан. Гол асуудал нь намайг чөлөөлж, Б.Энхбаярыг томилж байгаа л зүйл байсан. Нүүрсний хэргийг шалгуулах зорилгоор энэ томилгоог хийж байна гэж хэлсэн. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хэрэг ярихгүй гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Хууль нь ч ийм юм. Миний энэ зарчим Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс ч намайг чөлөөлсөн гэж үзэж байна. Ерөнхий сайд шударга ёсыг хүсэж байгаа бол хуулийн байгууллагуудыг хараат бус ажиллах нөхцөлөөр хангах ёстой. Популизм бол шийдэл биш. Хууль л шийдэл юм. Ер нь намын даргын өрсөлдөөнөөс болоод ийм асуудал үүссэн. Улстөрчид улс төрийн зодооны талбараа хуулийн байгууллагуудыг болгож болохгүй. Хуулийн байгууллагууд улстөрчдийн зодооны талбар болбол шударга ёс үгүй болно” гэлээ.
| Л.Мөнхбаатар: Эр хүн эргээд уулзах нүүртэй байх ёстой |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36