Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, МАН-ын даргаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сонгогдсонтой холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тодруулбал Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой байж болзошгүй ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Энэ ноцтой асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл УИХ-ын дарга чуулганы хуралдааныг удирдах ёс суртахуунгүй гэж үзэж байна" гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудаснаа мэдэгдэл хийж "Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ.
Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ.
Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна" гэв.
| Д.Амарбаясгалан: Би өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00