Засгийн газрын өнөөдрийн /2025.09.24/ хуралдаанаас хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/, Авлигатай тэмцэх газар/АТГ/, Хууль зүй дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баягийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төлөөлөл оролцуулан байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар салбар хариуцсан сайд дараах мэдээллийг өглөө.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хууль бусаар алт олборлож байгаа тухай асуудал дуулиан дэгдээж байна. Манай яамнаас гурван аймгийг хамруулан 89 обьектод шалгалт хийлээ. 2014 онд УИХ-аас баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль буюу барилгад ашигладаг хайрга, дайрга, чулуу зэрэг бүтээгдэхүүнд зөвшөөрөл өгдөг эрхийг орон нутагт өгсөн.
Өнөөдрийн байдлаар 21 аймаг, Улаанбаатар хотод 64, 800 га талбайд 480 гаруй тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд өгсөн байна. Эндээс хамгийн том зөрчлүүд гарч байгаа.
Түгээмэл тархацтай ашигмт малтмалын тухай хуулийн дагуу лиценз олгохдоо аймаг орон нутгийн удирдлагууд манай яамнаас зөвшөөрөл авдаггүй. Дээрх линцензийг олгохдоо алтны, жоншны, зэсний, шохойн чулууны буюу ердийн ашигт малтмалтай ордуудад лиценз олгодог. Мөн дэргэд нь бичил уурхайн зөвшөөрөл авч, хууль бусаар алт олборлож байна. Тэр битгий хэл холбогдох яамнаас загас үржүүлнэ гэж зөвшөөрөл аваад голын эрэгт загас үржүүлгийн цөөрөм үүсгэх нэрээр алт олборлосон зөрчил илэрлээ. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны гар хөл хязгаарлагдмал. Энэ зөрчилд Экологийн цагдаагийн алба хяналт тавих ёстой.
Ард иргэдээс ирж байгаа хамгийн том гомдол бол “Танай Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Байгаль орчны яамнаас ордыг хаагаад, лацдаад явсны дараа барааг нь тасруут тэр даруй лацыг нь хуулж аваад ажиллуулж байна. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлдэг ч хуйвалдаад байна” гэдэг асуудлыг тавьж байгаа.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын хувьд Хууль зүй дотоод хэргийн сайдад энэ талаар бичиг явуулсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэмдэглэл оруулж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг гаргаж, шалгалтыг өргөн хэмжээнд хийж, алт хууль бусаар олборлогчтой тэмцэх шийдвэр гаргалаа. Энэ ажлын хэсэгт Хууль зүй дотоод хэргийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаас ч мөн төлөөлөл орж ажиллана.
Удахгүй Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирнэ. Энэ хүрээнд бид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг нэгмөр шийдэж, Ашигт малтмалын тухай хуультайгаа нийцүүлж, Ашигт малтмалын газрын тосны газрын сангаа шүүж түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын зөвшөөрлийг олгодог байх зохицуулалтыг тэмдэглэлийн хүрээнд шийдье. Хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад явъя.
Хуулийн байгууллага хууль бусаар алт олборлогчтой хамтарч ажилласан асуудал байгаа бол гүйцэтгэх ажиллагааны шугамаар шалгаж, арга хэмжээ авах тэмдэглэл гаргалаа.
УИХ-аар өнөөдөр “Алт-3” тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Энэ хүрээнд тагнуулын байгууллага алтны хууль бус экспорттой тэмцэнэ. Алт олборлолтыг дэмжих чиглэлд санхүүжилт гаргахаар заасан. Алт болон бусад ашигт малтмалын хайгуул судалгаанд олон төрлийн арга аргачлал хэрэглэхээр тусгагдлаа.
Дээрх арга хэмжээний хүрээнд алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг идэвхжүүлнэ гэлээ.
| Тагнуулын байгууллага алтны хууль бус экспорттой тэмцэнэ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36