Өнгөрсөн оны зургадугаар сард 32 болон 16 настай охиныг хөнөөж, цогцсыг ханын шүүгээ болон чемоданд нуухыг завдсан онц ноцтой хэрэг гарсан. Хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарыг яллагдагчаар татаад байгаа юм.
Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж цахим орчинд зураг тавьж энэ хэргийн талаар бичсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд буй. МУ-ын Ерөнхийлөгч Хүрэлсүх энэ талаар өөрийн цахим хуудастаа
"Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна.
Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой.
Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм" гэжээ.
| У.Хүрэлсүх: Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29