Монголын багш нарын үйлдвэрчний хорооноос Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.
Тус шаардлагад "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаярын Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Айдыныг хууль зөрчин томилсон асуудлаар Монгол улсын төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргаж байсан. Энэхүү гомдлын дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоол гарч, хувийг манайд хүргүүлжээ.
Тогтоолын 1 дүгээр зүйлд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 15 дугаар хуралдаанаар Баян-Өлгий аймгийн төрийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хянан хэлэлцээд Боловсролын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "Байын Айдынаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" Б/05 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.3.4 дэх заалтад тус тус зөрчсөнийг тогтоосон байх бөгөөд 2 дугаар зүйлд Боловсролын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "Байын Айдынаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" Б/05 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журамд нийцүүлэн хүчингүй болгож, биелэлтийг 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Боловсролын сайд (П.Наранбаяр)-д даалгасугай гэжээ.
Гэтэл өнөөдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Айдын гэгч нь үүрэгт ажлаа хийсээр байгаа нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоол хэрэгжээгүйг нотлон харуулж байна. Мөн Тогтоолын 3 дугаар зүйлд "Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд дээрх шийдвэрийг хүчингүй болгоогүй, эсхүл шийдвэрийг хүчингүй болгосон боловч дахин хууль зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж, төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг урьдчилан мэдэгдсүгэй гэсэн шийдвэрээ биелүүлэх шаардлага зүй ёсоор урган гарчээ.
Иймд Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 227 тоот тогтоолоо хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.7 дахь заалтыг тус тус баримтлан Боловсролын сайд П.Наранбаярын Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Айдыныг томилсон тушаалыг хүчингүй болгож, Боловсролын сайд П.Наранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэхийн хамт Боловсролын сайд П.Наранбаярын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг хүргүүлж байна. Таныг манай шаардлагын хариуг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны дотор бичгээр ирүүлэхийг хүсье" гэжээ.
.jpg)
.jpg)
| П.Наранбаяр сайдыг ажлаас чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36