Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүх салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно. Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэхүү айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Эдүгээ Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна гэж ЕТГ-аас мэдээллээ.
| Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ |
2026-09-24 10:45:12
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-24 11:32:26
2026-09-24 10:45:12
2026-09-24 10:24:10
2026-09-24 10:17:59
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13