Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэж 15 жил яригдсан Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк гэх том төслийн гацаа арилж бүр бүтээн байгуулалт эхлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмартай ярилцлаа
– Төслийн бүтээн байгуулалтын ажил одоо ямар шатандаа явж байна вэ?
Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах тухай асуудал 15 жилийн өмнө, 2009 оноос анх яригдаж эхэлсэн. Төслийг малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягддаггүйгээр үйлдвэрийн процессд оруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсан. Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг зөвхөн түүхий эдээр экспортлох биш, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой. Манай эмээлтийн төсөл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 МЕГА төслийн нэгээр нэрлэгдэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр суурь дэд бүтцийн эхний ээлжийн хөрөнгө оруулалтаа батлуулсан. энэ том бүтээн байгуулалт эхлэхэд, арьс ширний үйлдвэрүүд нүүн шилжихэд хамгийн чухал нь дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн гэрээний дагуу асуудал. Бид Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (фидик)-ны EPC-F гэрээний нөхцөлтэй тендерийг НХААГ-аас зарлаж, гүйцэтгэгчээр “Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК-ийн түншлэл шалгарсан. Шалгарсан компаний төлөөллүүдтэй Нийслэлийн засаг даргын 1-р орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээр хийж, гэрээгээ байгууллаа. Ингэснээр Олон жилийн хүлээлтийн дараа өнөөдөр төсөл бодит ажил болж, суурь дэд бүтцийн барилга угсралтын ажил эхэлнэ гэж ойлгож болно.
– Арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой нүүлгэн шилжүүлэх ажил хэрхэн явагдах вэ?
Бид дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил хугацаа алдахааргүй давхар явагдах боломжийг бүрдүүлсэн. Арьс ширний үйлдвэрүүд бүхэлдээ одоогийн байгаа тэлэх боломжгүй болсон суурьшлын бүсээс гарч Эмээлт паркт нүүн шилжинэ гэдгээ 100 хувь илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Эмээлтийн парктай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, ТЭЗҮ-ээ боловсруулж, газар ашиглах болон нэгжийн гэрээ байгуулж одоогоор шинэ үйлдвэрүүдийнхээ зураг төслөө хийж байгаа. Суурь дэд бүтэц хийгдэхтэй зэрэгцээд олон жил яригдсан арьс ширний үйлдвэрүүд паркт нүүх ажил зэрэг эхэлнэ. Үйлдвэрүүд нэгдсэн нэг паркт шилжиж төвлөрснөөр бизнесийн үйл ажиллагаа нь өргөжиж, байгальд ээлтэй орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлж Монгол арьс шир, савхин бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх боломж нээгдэнэ. Мөн бид бас үйлдвэрүүд нүүхтэй холбогдуулан одоогийн байгаа ХУД-ийн 20-р хороо буюу арьс ширний бүсийг дахин төлөвлөж иргэдэд ээлтэй ногоон байгууламж, сургууль цэцэрлэг бүхий “20 минутын хот”-ыг бий болгохоор төлөвлөлтийг боловсруулж дуусч байна. Тухайлбал хамгийн гүн бохирдолтой Харгиа цэвэрлэх байгууламж орчмын хөрсний бохирдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байхаар хот төлөвлөлтийг хийсэн. Үйлдвэрүүд нүүж шилжсэний дараа тухайн тэр орчмын өмхий үнэр бүрэн арилах нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
– Энэхүү парк зөвхөн арьс ширтэй ажиллах уу?
– Үгүй ээ. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь зөвхөн арьс ширээр хязгаарлагдахгүй, олон бүсүүдтэй. Мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл юм. Энд мал төхөөрөх, мах боловсруулах, ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд тус тусдаа төлөвлөгдсөн харилцан уялдаа холбоотой ажиллах юм.
Тодруулбал, махыг олон улсын стандартын дагуу төхөөрч, боловсруулсны дараа гарах дайварыг тусгай үйлдвэрт шилжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ноос, ноолуурыг ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Малын гаралтай аливаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн бүрийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.
– Төслийн хүчин чадал болон эдийн засгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?
– Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийн гадаад дотоодын мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судалж үзээд жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай. Энэ нь Монгол Улсын нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломж гэсэн үг. 5600 ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн дотор нөхөж, 1.72 их наяд төгрөгийн орлого, 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ.
-Мэдээж энэ том бүтээн байгуулалт цогцоор бий болоход ахин хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг нэлээн хэрэг болох байх?
Тэгэлгүй яахав. Эмээлт паркийг байгуулах, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаядаг биш нэмүү өртөг шингээдэг болох тухай олон жил ярьж ирсэн ч ажил хэрэг болж чадаагүй гол шалтгаан нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд шаардлагатай төсвийг энэ олон жилийн хугацаанд шийдвэрлэж чадаагүйтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд бид суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулан батлуулж, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгийн хороо, МУЗГ, ХХААХҮЯ, НИТХ, Нийслэлийн засаг даргын зөвлөл гээд бүхий л шатанд төслийн ач холбогдлыг танилцуулан, Эмээлт эко аж үйлдвэрийн парк маань өнгөрсөн онд Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Цаашид паркийн үйл ажиллагаанд УИХ, ЗГ, салбарын яамдын дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй. Инженерийн шугам сүлжээ болон авто зам, үерийн байгууламжинд шаардлагатай 275,9 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэлтэд шаардлагатай хөрөнгийн зээл, ААН-үүдийн үйлдвэрийн барилга, орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд гааль татварын хөнгөлөлт чөлөөлөлт, нийгмийн даатгал зэрэг төрийн зүгээс олон дэмжлэг шаардлагатай болохоор байгаа юм
– Эцэст нь, энэ төсөл Монгол Улсад ямар боломж нээж байна вэ?
– Нэгдүгээрт, нийслэлийн суурьшлын бүсээс арьс ширний үйлдвэрүүдийг гаргаж, нүүлгэн шилжүүлж паркт байршуулна. Энэ нь арьс ширний салбарт шинэ сэргэлт болно. Хоёрдугаарт, малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд “Монгол брэнд”-ээр гаргах шинэ эхлэл болно. Гуравдугаарт, ажлын байр, татварын орлого нэмэгдэж, бүс нутгийн эдийн засагт чухал түлхэц өгнө. Энэ төслийг зөвхөн үйлдвэрийн парк бус, Монголын эдийн засгийн шинэ загвар гэж үзэж байна. Түүнээс гадна Аргалант эмээлт Дагуул хотын эдийн засгийн томоохон суурь болж өгөх ач холбогдол бүхий томоохон төсөл юм.
| Б.Мягмар: 5 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36