Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэрийг МАН-ын VI бага хурлаас гаргасантай холбоотойгоор Ардчилсан намын дарга Л.Гантөмөр даргынхаа үүрэгт ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн. Тэр цагаас хойш АН-ын дараагийн даргын төлөөх өрсөлдөөн ил, далд өрнөж эхэлсэн.
Тэгвэл Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-г энэ сарын 28-нд буюу өнөөдөр хуралдуулах төв зарласан. Уг товын дагуу АН-ын ҮБХ хуралдаж Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.
Намын даргын суудалд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар байх хамгийн өндөр магадлалтай байгаа аж.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн
5.17.4-т Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гэж заасан байдаг.
| АН өнөөдөр шинэ даргатай болно |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29