Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний талаар танилцуулж, дараагийн үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Бид анх гурван сарын өмнө хотод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хийх ажлаа эрэмбэлэхээр уулзсан. Өнөөдөр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх чиглэлд ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж, орц, гарц чөлөөлөх ажил үр дүнтэй болсон. Явган хүний зам шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Цаашид гэр хороолол, орон сууцны хотхон, хорооллуудад нийтийн авто зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг эхлүүлнэ.
Ирэх жилүүдэд дүүргийн Засаг дарга нарын зарим чиг үүрэг тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хорооны Засаг дарга нарт шилжүүлнэ” гэлээ.
| Х.Нямбаатарын хийж буй ажлуудыг цаашид хорооны засаг дарга нар хариуцна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29