Ардчилсан намын дараагийн даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан албан ёсоор нэрээ дэвшүүлж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.
НАДАД АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ БАЙНА
Тиймээ, надад ад үзэгдэх зориг байна. Учир нь би АН -ын даргад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор зарлаж байна. Дөрвөн сонгууль (2016, 2020, 2021, 2024 ) дараалан ялагдсан АН -ын гишүүд ээ, ад үзэгдэж Монголын төрөөс хавчигдан зайлуулагдсан АН-ын гишүүд дэмжигчид ээ…АН -ын цэнхэр тугтнууд аа… өнөөдөр АН улс төрийн түүхээс арчигдах эсэхээ шийдвэрлэх цаг үеийн босгонд тулж ирлээ. АН-ын үндсэн дүрмийн шинэчлэл, АН -ын даргын сонгуулийг хамтад нь 8- р сарын 28-наас Үндэсний бодлогын хороогоор хэлэцүүлсэн болоод 31 нд санал хураан шийдээд, үдээс хойш нь намын Их хурал нь батламжлахаар болов. Үндэсний хэмжээний том намын хувь заяаг шүлсээ хаяхаас ч амархан шийдчихээд бүрээ бөмбөрөө нүдээд тарж одох нь ээ.
Бид сайн муугаа ярихгүй юмуу… 2016 оноос хойш намын хоёр тамганы асуудал үүсэж гурван ч даргаа дээд шүүхээр батлуулж чадаагүй гашуун түүхээ давтахгүйн тулд, МАН-аас хараат байдгаа болихын тулд, дөрвөн сонгууль дараалан ялагдалд хөтөлсөн ҮБХ -ныхоо шинэчлэлийг хийж анхан шатныхаа гишүүдийн дуу хоолойг сонсохгүй юм уу… Дээрэмдүүлсэн эрх чөлөө, худалдагдсан ардчиллаа эргүүлэн авч коммунист намд дагаар орж тайган нь болсон дарга нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу… АН хөдөө сумдад, багт ялалт байгуулсаар ирсэн, гэвч мөнгө их тараадаг төв суурин газарт ямагт ялагдал хүлээж буйгаа дүгнэхгүй юм уу. Уул уурхайд нүүрлэсэн хямрал улстөрийн намд нөлөөлж , намын дээр компани суудаг болж, Монголын төрийг өдрийн хоол шигээ захиалж байгааг таслан зогсоохгүй юм уу. Сонгууль бүрээр сэтгэл зүрхээ цэнхэр тугтайгаа хамт сэмэртэл гүйдэг жирийн гишүүдээ дахиад хуурах уу… Үеийн үед УИХ -д сонгогдсон эмэгтэйчүүдээс АН-ын хүүхнүүд л манлайлал үзүүлсээр ирсэнийг АЭХ мартлаа гэж үү.
АН -ын гишүүдээ, дөрвөн сонгуульд дараалан ялагдсан цэнхэр тугтнууд аа …. бид хэдий болтол үхсэнтэй адил амьдрах юм бэ. Одоо бидэнд ядуу амьдрал, улстөрийн хогийн саванд хаягдсан нэрнээс өөр алдах юм юу байгаа билээ. УИХ- ын сонгуульд ялалт байгуулах гэж биш МАН -ын “халаасны өрөө”-нд саатаж “хамтарсан засаг байгуулж бидний оруулаач” гэж гуйсаар суух уу. Ерөнхийлөгчийн сонгуульд цагаан хуудсанд ялагддаг намын даргатай баймаар байна уу… Хэрэв энэ улс орныг, энэ намыг эрчүүд нь авч явж чадахгүй юм бол одоо бүсгүйчүүд нь авч явья. Би ардчилал, эрх чөлөөнд хайртай. Тиймээс АН -ын гишүүн болж , 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвших боломж байсан ч “даргаар биш ард түмнээрээ шийдүүлье” гээд эмэгтэй хүн нэр дэвшихээс халширч байсан говийн бүсийг өөрөө сонгож, 7 мандатаас 4 өөр сонгогдож араасаа 3 эрэгтэй гишүүн дагуулан Монгол төрийн босгыг алхсан парламентын эмэгтэй гишүүн. Надад ялагдах гэсэн ойлголт байдаггүй. Би ялагдаж үзээгүй. Миний зүрх сэтгэлд зөвхөн ялалт оршдог. АРДЧИЛСАН НАМ ЯЛДАГ НАМ БАЙХ ЁСТОЙ. Ардчилсан намын бодлого айл бүрт хүрдэг байх учиртай.
Би уул уурхайн компаниас дэмлжэг авдаггүй, гэмт хэргийн бүлэглэлд дагаар орж барьцаалагдаагүй. Би тендер аваагүй. Лиценз зараагүй. Албан тушаал наймаалцаагүй. ЖДҮ авч банк тоноогүй. Бусдын боломжийг хулгайлаагүй. Надад МӨНХБАЯСГАЛАН гэдэг нэр л байна. Надад АН-ын цэнхэр батлах байна. Говийн наранд гандсан цэнхэр тэрлэг минь байна. Надад төрийн сүлдэнд өргөсөн сахих учиртай тангараг байна. Тиймээс АН -ын даргад нэрээ дэвшүүлж АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ бас байна. Та бүхэнд ч энэ зориг бий. АН -аа шинэчилж , Монголын төрийг цэвэрлэж, эх орноо өөд нь татья. Барагдахаас наагуур болсон эх орноо барилдахаас цаагуур явж бүсгүйчүүд нь авч үлдье. Хамтдаа ЯЛДАГ, хамтдаа ШИЙДВЭР гаргадаг, жирийн гишүүдээ СОНСДОГ, төрийн эрхийг авсан шиг авч , барьсан шиг барьдаг ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ НАМ байхын төлөө ХАМТДАА АД ҮЗЭГДЭГДЭХ ЗОРИГТОЙ байцгаая.
Намын шинэчлэлд уриалсан
АН ын ҮБХ -ны гишүүн
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан
| Л.Мөнхбаясгалан: Надад ад үзэгдэх зориг байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36