МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны зургадугаар сараас 2025 оны наймдугаар сар хүртэлх иргэдийн дэмжлэг буюу рейтингийг нэгтгэн зарлажээ. Түүгээр, энэ наймдугаар сард Л.Оюун-Эрдэнийн рейтинг ойролцоогоор 20 орчим хувь өсөж гарчээ. Түүний рейтинг 2019 оны хоёрдугаар сар, 2020 оны хоёрдугаар сар, 2022 оны аравдугаар сар, 2024 оны арванхоёрдугаар сарынхтай нь дүйжээ.
Судалгааны энэхүү дүнгээс харахад, Л.Оюун-Эрдэнийг олон нийтийн амралт зугаалга, аялал эхэлдэг үе болох наадмын өмнө огцруулсан. Харин наймдугаар сар бол олны анхаарлын төв бүрэлдэж, нийгмийн дүгнэлт тогтож эхэлдэг үе юм. Түүнчлэн, түүнийг огцруулснаас хойш Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, Ухаахудагаас улс орноороо ашиг хүртэх зэрэг асуудлууд зогсонги байдалд орсон. Монголын нийгэм “…Баялгийн хуваарилалтыг шударга хийх хэрэгтэй”, бас “…Баялгийг дахин хуваарилах шаардлагагүй” гэсэн хуваагдалд орсон. “…Баялгийн хуваарилалтыг шударга хийх хэрэгтэй” гэдэг дээр туг болоод явчих улс төр, нийгмийн дүргүй болсон. Эдгээрээс гадна, “…Хамтарсан Засгийн газар чухал байжээ” гэсэн нийгмийн сэтгэл зүй ч бүрдэж эхэлж байна. Энэ мэтээс Л.Оюун-Эрдэнэд өгч буй олон нийтийн дэмжлэг нэмэгдэж буй бололтой.
Түүнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш хоёр сар 20 хонож байна. Түүнээс хойш хэсэгтээ чимээ сураггүй байсан тэрээр наадмын үеэр Төрийн ордонд улстөрчид, намынхаа гишүүд, уул уурхайн мэргэжлийн экспертүүд, эдийн засагчидтай уулзалтуудын хийсэн. Тэр талаар “…Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар улс төрийн уулзалтууд хийж байна” гэсэн мэдээлэл тарсан. Үүний зэрэгцээ, түүнийг зөвхөн Ухаахудаг бус улс төрийн асуудлаар уулзалдаад байгаа талаар улс төрийн хүрээнд яригдсан. Улмаар, “…УИХ-ын намрын чуулган эхлэхээр Л.Оюун-Эрдэнэ ямар улс төр хийж гарч ирэх вэ” гэдэг нь олны, ялангуяа улс төрийн хүрээнд анхаарал татах болоод байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэрээр Ухаахудагийн асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол хийх санаачилга гаргажээ. Тиймээс, гишүүний бланкаа “аялуулж” гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Дашрамд хэлэхэд, тэрээр өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах тухай хэлэлцсэн 2025 оны зургадугаар сарын 2-3-ны УИХ-ын чуулганы хуралдаан дээр “…Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээ, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ”, “…Сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласан. Улмаар, бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон”, “…Ер нь ийм улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсан. Энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс” компанитай холбоотойгоор боссон нь үнэн” гэж байсан юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 156 (7653)
| MEC: Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36