Засгийн газрын хуралдаанаар дараах 11 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн Газрын Ээлжит Хуралдаан Өнөөдөр /2025.08.13/ Болж Байна. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 

  • “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл
  • “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил/
  • “Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон ажлын явцын талаар
  • Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээний талаар
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажлын явцын талаар
  • Монгол Улсын Ерөнхий сайд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газрын хуралдаанаар дараах 11 асуудлыг хэлэлцэж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ