Увс аймгийг байгуулсны 100 жилийн баяр наадам сайхан болж, зохион байгуулалт сайн байгааг очсон хүн бүр магтаж, цахим сүлжээнд дээр дооргүй магтаж байгаа харагдана. Сайны хажуугаар саар зүйлүүд ч олон нийтийн сүлжээнд хөвөрлөө.
Учир юу вэ гэвэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улаангомын төв цэнгэлдэх орчмын тохижилт, цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлт зэрэгт миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гаргасан” хэмээн хээв нэг мэдэгдэв. Нийтдээ 22 тэрбум төгрөгийг орон нутаг болон улсын төсвөөс зарцуулсан гэх уг ажил нь Увс аймгийн 100 жилийн ойтой давхцаж байгаа нь анхаарал татаад буй.
Тэрбээр нэг талаас нутгийнхаа ойг тэмдэглэх ажлыг Улаанбаатар дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувиар зохион байгуулсан ч, нөгөө талаас төрийн сайдын багцаас их хэмжээний хөрөнгө гаргасан гэдгээ олон нийтэд ил тод хэлсэн нь асуулт дагуулж байна. Ингэснээрээ төрийн ажил, хувийн ашиг сонирхлын заагийг бүдгэрүүлж, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан байх магадлалтай хэмээн шүүмжлэл хөвөрч байна.
Угтаа бол Эрчим хүчний салбар аль ч улсын хөгжилд маш чухал үүрэгтэй. Эмнэлэг, сургууль, үйлдвэрүүд гээд эрчим хүчийг бүх салбарт, хүн бүр цаг минут бүрд хэрэглэж байдаг. Гэтэл манай эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх шахуу байна. Цаашлаад төсвийн мөнгө хэн нэгний төрсөн нутгийн ойд зориулагдах ёсгүй, харин улсын нийт иргэдэд хүртээмжтэй бодлого, бүтээн байгуулалтад зарцуулагдах учиртайг олон нийт сануулж байна.
| Сайдын багцаа гарын салаагаараа урсгаж буй Б.Чойжилсүрэнг эргүүлэн татна уу |
2026-09-24 10:45:12
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-24 11:32:26
2026-09-24 10:45:12
2026-09-24 10:24:10
2026-09-24 10:17:59
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13