Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш Хорват Улстай нийгэм, эдийн засгийн олон салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг илэрхийлэв. Мөн Монгол, Хорватын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Хорватын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой болохыг онцлов
Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлж, Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хорватын худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, ойн менежментийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар мөн дэлгэрэнгүй санал солилцлоо.
| Ерөнхий сайд Г.Занданшатарт Хорват улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29