Ерөнхий сайд Г.Занданшатар сүүлийн өдрүүдэд охид эмэгтэйчүүдийг айдаст автуулж буй гэмт хэргүүд үйлдэгдэж буйд анхаарлаа хандууллаа. Тэрбээр "Манай улсад сүүлийн үед ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарсаар байна. Эмэгтэйчүүдийг зодох, хүүхдүүдийг хүчирхийлэх, мал амьтныг хэрцгийлэн хөнөөх зэрэг хэргүүд нь ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд:
- Хууль зүй, дотоод хэргийн яаманд эдгээр хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, хуулийг шударгаар, тууштай хэрэгжүүлэхийг санууллаа. Хуулийн хэрэгжилтэд улс төр, хувийн ашиг сонирхлын ямар ч нөлөө байж болохгүй. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг,
- Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хамтран ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ танилцуулахыг үүрэг болголоо" гэж мэдээллээ.
| Г.Занданшатар яргачингуудыг яаралтай, шударгаар шүүхийг үүрэг болголоо |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14