УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлууд

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.26/ хуралдаан үргэлжилж байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд

  1. Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ;
  2. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
  4. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүн 2025.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/;
  5. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай;
  6. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлууд
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ