Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрдүүлсэн Засгийн газрын гишүүд эхнээсээ хөгөө тарьж, хэл амны бай болж эхэллээ. Шинэ засгийн газрын гишүүдийг танилцуулах хурал дээр баяр бахдлаа барьж ядан малилзаж суусан Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Улс орны эдийн засгийн суурь багана болсон Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарыг тэргүүлэх нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үүргийг залгуулах үүрэг хүлээж байна. Олон улсын геополитикийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, гадна, дотны хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, хамгаалах, уул уурхайн салбарын хайгуулын чиглэлийг идэвхжүүлэх Монгол Улсын Их хурлаас баталсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хичээн ажиллах болно. Миний хувьд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, батлагдан гарсан хууль эрх зүйн актуудыг мөрдөж Монгол түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө улам бүр хичээн ажиллах болно. Итгэл хүлээлгэж, хурцалж дэмждэг та бүхэндээ баярлалаа" хэмээсэн.
Харин үүнийхээ дараа хийсэн хамгийн эхний ажил нь цахим хуудасныхаа ковер зургийг шинэчлэх ажил байв. Ингэхдээ өөрийн овог нэрийг яамнаасаа дээгүүр тавьж, улмаар Аж үйлдвэр, эрдэс баялагийн хэмээн буруу бичиж "хөгөө чирэв". Боловсролтой, шударга зэрэг түлхүүр үгсээр өөрийгөө "шидүүлдэг" Г.Дамдинням сайд болонгуутаа боловсролгүй мэтээр аашилж, цахим сүлжээнд балбуулж байна. Эрхэм сайд аа, таны ажил ядаж л яамныхаа нэрийг зөв бичиж, нүдлэхээс эхэлнэ шүү.
Жич: Тэрбээр ковер зургийн буруу бичсэн үгээ өнөөдөр өглөө зассан болно.
| Г.Дамдинням сайд аа, таны ажил яамны нэрээ зөв бичихээс эхэлнэ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29