Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаярын өөрийн цахим хуудастаа нийтэлсэн "ГОЛ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ" нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.
"Орос Украйны дайн, Энэтхэг Пакистаны мөргөлдөөн, Иран Израйлын үл ойлголцол, Хятад Тайваны зөрчил, Трампын худалдааны хориг дэлхийн бүх улс орны эдийн засагт сүүдрээ унагаж байна. Эрх барьж буй МАН маань иймэрхүү гадаад орчноос хамааралтай эдийн засгийн хямралаас гадна улс төрийн хувьд парламентад 42 суудалтай АН гэсэн том сөрөг хүчинтэй болов. Өчигдрийн хамтрагчид өнөөдрийн сөрөг хүчин болов. Ийм үед ажлаа мэддэг, асуудлын шийдлийг олдог С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Н.Учрал, Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Т.Мөнхсайхан нараа улируулж ажиллаасай. Өнөөдөр тэднийг элдвээр шүүмжилдэг ч, илүү ажиллах шинэ гишүүд ховор. Тэдэн шиг асуудлаа сөрөг хүчинд ч, ард иргэдэд ч тайлбарлаж ойлгуулах гишүүд цөөн.
Үүнтэй зэрэгцээд парламентад листээр орж ирсэн гишүүд сайд болохоор өргөх бичиг барьсан тухай сошиалаар шуугижээ. Үнэндээ парламентад листээр орж суусан гишүүд өнгөрсөн хугацаанд улс төр хийх нь байтугай улс төрөө ч ойлголгүй нэг жилийг өнгөрөөв. Зарим нь намын даргынхаа эсрэг ажилласнаа “улс төр” гэж эндүүрэв. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа бол “салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цэвэр” гэдэг шалгуураар улс төрийн ямар ч мэдрэмжгүй нөхдүүдийг листээр парламентад оруулсан явдал. Тэднийг листэд орууллаа гээд МАН илүү санал аваагүй. Авдаг саналын хувиа л авсан. Сая Л.Оюун-Эрдэнэ даргын талаарх гүтгэлэг гаарахад листийнхэн ямар ч галын дэмжлэг үзүүлж чадаагүй. Зарим нь бүүр “дахиж л битгий дуугараасай” гэж бодтол нэрмээс болж, буруу зөрүү ярьж, асуудлыг томруулсан. Листээр ороод сайд болбол анхан шатны гишүүд амаа билүүдэж, намын эв нэгдэлд улам л ан цав үүсэхээр байна. Цаашид листээр орогсод биш ард түмний мандатыг авсан, ядаж л тойрогтоо хүлээн зөвшөөрөгдсөн гишүүд сайд болж хэвших нь зөв.
Тэгээд туршлагатай, тулхтай сайд нараа “гулсуурын сайд” гээд гөвж өгчээ. Тэд хэрэв хүсвэл шинэ гишүүдийг хэд давсан улс төр хийж чадна л даа. Тэгэхгүй тайван сууцгааж байгаа биз. Тийм л хүмүүсээ дэмжээсэй. Харин листийнхний оронд тойргоос олон мянган хүний дэмжлэг авсан залуусаас оруулж, туршлагатай сайд нартай хослуулах нь зөв шийдэл болно. ЛИСТНИЙХЭН МААНЬ ХОЙШООГОО СУУЦГАА ДАА":
| "Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа болох листнийхэн хойшоо суу" |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36