УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төрийн өндөрлөгүүд буюу эрх мэдлийн хуваарилалтын хил хязгаарыг тодотгох агуулга бүхий хуулийн төсөл санаачилж буй талаараа мэдээлэл өглөө.
УИХ-д суудалтай таван намын дөрөвт нь хамаарах 40 орчим гишүүн хуулийн төслийг маань дэмжиж, гарын үсэг зурсан. Олон улсын жишгээр парламентын толгой дээр ганцхан хүн сууна. Тэр нь спикер. Одоо манайд гурван дарга УИХ-ын толгой дээр гарч суугаад байгаа юм. Тиймээс Ерөнхий сайдыг парламентын дор суулгах хуулийн төсөл санаачилсан.Энэ бол сандал суудал нааш цааш болгож буй жижиг зүйл биш том зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг сахиулж байгаа юм.
УИХ төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн юм.
Парламентад сонгогдоогүй Ерөнхий сайд чуулган дээр үг хэлнэ гэдэг ойлголт байхгүй. УИХ-ын гишүүдтэй мэтгэлцэнэ гэдэг ойлголт бас байхгүй. Тиймээс намын зовлонгоо Үндсэн хуулийн зовлон болгож болохгүй. УИХ-д суудалгүй Ерөнхий сайд парламентын толгойд гарч суух нь битгий хэл УИХ-ын гишүүдийн дунд ч суух боломжгүй. Ажлын хэсэгт л суух байх.
| Х.Тэмүүжин: УИХ-д суудалгүй Ерөнхий сайд парламентын толгойд гарч суух нь битгий хэл гишүүдийн дунд ч суух боломжгүй |
2026-03-12 17:11:10
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30