Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ахална.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тодруулбал, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэгт Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар багтжээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан:
-Ипотекийн зээлийн эрэлт нийлүүлэлт уялдуулж байгаа юм уу? Ипотекийн зээлийн дийлэнх нь нэг хүний тойрог руу явсан гэдэг мэдээлэл гардаг. Үүнийг нь бас үзэж харъя гэдэг бодол байна. Хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Ипотекийн зээл нийцүүлэлтээсээ давчихаад байна уу? Давчих юм бол үнэ өснө. Түүнийг нь бас судалж үзье гэж тус ажлын хэсгийг байгуулсан гэв.
| УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг ахална |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14