МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн билээ. Тус хурлаар ерөнхий сайдад нэр нь дэмжигдсэн Г.Занданшатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Тэрбээр өмнө нь УИХ-д таван удаа сонгогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд зэрэг албыг хашиж байсан юм.
Боловсрол
– 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
– 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
– АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
Ажилласан байдал:
• 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач
• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал
• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч
• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал
• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд
• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
• 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
Үүний дараа хууль, журмын дагуу дараах үйл явц үргэлжилнэ:
1. Намын бага хурал – Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна.
2. Ерөнхийлөгчид санал болгоно – Намын зүгээс нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулна.
3. Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина – Ерөнхийлөгч нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
4. УИХ санал хурааж томилно – УИХ-ын гишүүд санал хурааж, Ерөнхий сайдыг томилно.
5. Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ – Томилогдсон Ерөнхий сайд шинэ Засгийн газраа байгуулна.
| Г.Занданшатарыг МУ-ын 34 дахь Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-24 10:24:10
2026-09-24 10:17:59
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13