Хамтарсан Засгийн газар огцорлоо. Засагт хамтарсан намууд парламентын түвшинд ч хамтран ажиллаж, Байнгын хорооны даргын албан тушаалд УИХ-д авсан суудлаараа хувь тэнцүүлэн нэр дэвшүүлдэг. Үүний дагуу УИХ-ын 11 Байнгын хорооны зургааг нь МАН, гурвыг нь АН, хоёрыг нь ХҮН намаас сонгогдсон гишүүд удирдаж байгаа. Хамтарсан Засгийн газраас нэг нам нь гарч бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орсноор УИХ-ын түвшинд ч хамтралаа цуцалдаг. МАН-ын Бага хурлаас АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Мөн АН ямар ч тохиолдолд Засгийн газарт хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд АН орохгүй гэсэн үг. Энэ тохиолдолд тус намаас нэр дэвшүүлэн сонгосон гурван Байнгын хорооны даргыг албан тушаалаас нь чөлөөлж таарна. Тэд бол Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн байнгын хорооны дарга Б.Бейсен, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нар юм.
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй