Төрийн байгуулалтын байнгын хорооны арван гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Баялагийн сангийн тухай хуулийн бодлогын хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ? Ухаа худгийн 34 хувийг авах ажил хэдэн хувьтай байна. Баялагаа авч чадахгүй байна. Хөрөнгө хураах ажлыг гацаагаад байна гэсэн зүйлүүд л яриад байна. Миний хувьд танд итгэл хүлээлгэхгүй. Хөрөнгө хураах хуулиа хурдан явуулъя. Яагаад энэ хуулиа баталж чадахгүй байгаа юм бэ? Таныг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш үү.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Огцрох амархан. Миний хувьд албан тушаалтай зууралдаад байхгүй. Цаашид олон засгийн газар энэ асуудалтай тулгараад явна. Төрийн ажил тууштай явах хэрэгтэй. Гүйцэтгэх засаглал хэт тогтворгүй болвол парламентийн засаглалд хохиролтой. Баялгийн сантай холбоотойгоор хувь хэмжээг төрд авах асуудал хэлцэл хийгдээд л явж байна. Бодитой байдлаар монголын нийгэм тогтвортой байдлыг л хүсэж байгаа. 60-аас дээш хувь нь төр засаг хямралд орж, хөрөнгө оруулалт гацаж, мега төслүүд гацах вий дээ гэж үзэж байна. Олон талаас нь бодох ёстой учраас өнөөдөр зориуд та бүхэнтэй нээлттэй ярилцъя гэж байгаа. Огцрох амархан. Та бүхний л шийдэх хэрэг.
| Ж.Баярмаа: Миний хувьд танд итгэл хүлээлгэхгүй |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29