УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэллэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Төсвийн хүрээний мэдэгдлийн тогтоолыг харахад ирэх оны зарлагын санхүүжилтийг 33,4 их наядад барина гэсэн тоо байна. Энэ жилийн төсвийн зардлаа нэмэгдүүлэхгүй юм байна, зөв үү. Хоёрдугаарт, Төсвийн зарлага, санхүүжилтдээ бүтцийн өөрчлөлт хийвэл яасан юм бэ гэсэн санал байна. Төсвийн урсгал зардлаа бууруулаад хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх чиглэлээр та бүхэн ямар судалгаа хийсэн бэ. Ингэхгүй болохоор хөрөнгө орлого нэмэгдэхгүй байна. Хийх ажил их байна шүү дээ. Дээр нь Засгийн газрын асуудал яригдаж, Ардчилсан нам засгаас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамыг нь татан буулгаж зардлаа хэмнэвэл яасан юм бэ. Яамгүй сайдаар юугаа хийлгэх вэ дээ. Олон шадар сайдын ч хэрэг алга. Бүтцээ цомхотгож, урсгал зардлаа бууруулах санал байна.
| Ж.Алдаржавхлан: АН засгаас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамыг нь татан буулгаж зардлаа хэмнэвэл яасан юм бэ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29