Монгол улсын Засгийн газрын гишүүн УИХ-ын чуулганы танхимд болон бусад газарт Засгийн газрын бодлогын эсрэг байр сууриа илэрхийлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл засгийн газрын хуралдаанд олонхоороо санал нэгдсэн л бол цөөнх нь таг дуугүй байх болсон билээ. Энэ зохицуулалт яамгүй засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хамааралтай. Гэвч тэрбээр ураны төсөл дээр Монгол улсын Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байж болзошгүй байна.
Үүний илрэл нь 2025.05.18-ны амралтын өдөр түүний албан ёсны цахим хуудас болох цэнхэр тэмдэг бүхий Uchral Nyam-Osor хаягаас “Францтай хийх ураны гэрээг зогсоосон” гэсэн утгатай мэдээлэл нийтлэсэн. Энэ нь олон нийтийн анхааралд өртөж, өндөр авсан юм.
Өмнөх парламентын үед Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байсан, цахим ертөнцийн талаар хамгийн өргөн мэдлэгтэй хэмээдэг өдгөө УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим халдлагад өртлөө хэмээн тайлбарласан. Гэвч үүнд нь олон нийт итгэхэд бэрх, эргэлзээ төрсөн. Хэрэв Цахим хөгжлийн сайд асны цахим хуудас халдлагад өртсөн нь үнэн бол бусад нь ямар ч найдваргүй, баталгаагүй юм байна гэсэн дуулиан дагуулж, цөөн үгтэй онигоо шиг юм болов. Тэр хэрээр Засгийн газрын нэр хүнд унасан гэж хэлж болно.
Тэгвэл үүний цаад шалтгаан нь МАН-ын дотоод хагарал Н.Учралаар дамжин илэрч байгаа нь энэ гэнэ шүү. Тодруулбал, Монгол улсын Ерөнхийлөгч ураны төслийг дэмжиж байхад Н.Учрал дэмжихгүй байгаа болохоор ийнхүү худал дүр эсгэн байр сууриа илэрхийлсэн байх хэмээн МАН-ынхан ярилцаж байна. Улс төр дахь өнөөгийн байр сууриараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Учралаас хол илүү нь үнэн. Тиймээс Н.Учралын хувьд ингээд ч болтугай байр сууриа илэрхийлж, намын дотоод хагарал дээр тос нэмчихлээ.
Улс төрд мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдгийн жишээг өөрөөрөө харуулж байгаа Н.Учрал энэ мэтээр ах нарынхаа зэвүү дургүйг хүргэж байгаад “арчуулах вий” гэх айдас байгааг хэлэх ч хүн байна. Гэвч Н.Учрал ил цагаан Ерөнхийлөгчтэй үзэлцсээр...
| Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү |
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
2026-09-24 20:31:42
2026-09-24 10:45:12
2026-09-23 15:00:05
21-Лаборатори хүртэлх замын баруун урсгалыг хаалаа
2026-09-25 10:19:28
Зогсоол хоорондын зайг ойртуулахаар ЕСӨН буудал нэмлээ
2026-09-25 10:03:13
Болгарыг хожиж, Монгол шатарчид 189 орноос IV байрт дэвшлээ
2026-09-25 09:53:39
Ч.Санжаадамбыг үйлдсэн хэргээ нотлоход дэмжлэг үзүүлсэн тул хариуцлагаас чөлөөллөө
2026-09-25 09:30:12
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-09-25 07:23:42
Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр
2026-09-25 07:22:10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
2026-09-24 20:31:42
Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан иргэнд хорих ял оноолоо
2026-09-24 17:37:21
Хиймэл оюун ухаанаар хаус хорооллын сурталчилгаа бүтээж 11 иргэнийг залилжээ
2026-09-24 16:56:02
₮12 саяыг охин, нягтлангийнхаа дансаар авч завшсан ХХҮГ-ын даргад ял оноолоо
2026-09-24 16:03:30
5-11 насны гурван хүүхдийг сэрээ улайсгаж түлжээ
2026-09-24 15:48:27
2026-09-24 15:26:00
2026-09-24 14:58:20
2026-09-24 11:32:26
2026-09-24 10:45:12
2026-09-24 10:24:10
2026-09-24 10:17:59
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10