МАН-ын бага хурлаар одоогийн хамтарсан Засгийн газрыг хэвээр хадгалах эсэх талаар санал хураалт явагдахаас өмнөхөн хийсэн шинэ судалгаа олон нийтийн дунд одоогийн Засгийн газрыг дэмжих байр суурь хүчтэй хэвээр байгааг харуулжээ.
Олон улсын судалгааны байгууллага болох Sancrox Political Advisory-аас 4 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар: Иргэдийн 42 хувь нь МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн Газрыг дэмжиж байна. 36 хувь нь эсэргүүцсэн бол 19 хувь нь мэдэхгүй гэжээ.
Хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэрийг нам тус бүрийн сонгогчид дараах байдлаар хүлээн авчээ: 2024 оны МАН-ын сонгогчдын 57 хувь нь дэмжиж, 29 хувь нь эсэргүүцсэн; АН-ын сонгогчдын 51 хувь нь дэмжиж, 30 хувь нь эсэргүүцсэн; ХҮН-ын сонгогчдын 45 хувь нь дэмжиж, 29 хувь нь эсэргүүцсэн байна.
Эдгээр үр дүнгээс харахад хамтарсан Засгийн газрыг дэмжих хандлага намуудын дэмжигчдийн дунд хүчтэй хэвээр байгааг харуулж байна. Иймд МАН-ын Бага хурал болж буй энэ цаг үед олон нийтийн хандлага эвслийг үргэлжлүүлсэн нь дээр гэх чиг хандлагатай байна. Sancrox Political Advisory нь дэлхий даяар улс төрийн стратеги, олон нийтийн санаа бодлын судалгаа явуулдаг тэргүүлэгч олон улсын байгууллага юм.
| Судалгаа: Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж байна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29