УИХ-ын гишүүн, Боловсролын Сайд П.Наранбаяр үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал тэрбээр: "Өнөөдөр хамтарсан Засгийн газрын асуудлаар энд засагт хамгийн олон суудалтай байгаа намын бага хурлаар хэлэлцэх гэж байна. Энэ хурлаас улс төрийн шийдвэр гарах байх.
Гэхдээ бид ирээдүйгээ харсан улс орноо хөгжүүлэх, хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх энэ чиглэл рүүгээ л явах ёстой гэж харж байна.
Ер нь хамтарсан Засгийн газар байгууладсанаар 14 мега төслийн 5 нь бодитойгоор хэрэгжээд эхэлж байна. Тиймээс ийм бодитой зүйлүүдийг хүмүүс хараасай гэж хүсч байна.
Зүгээр өнөөдөр ингээд жагсаад явж байгаа, байр сууриа илэрхийлж байгаа залуучуудын тухай асуудал бол байх ёстой зүйл. Үүнийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа.
Нэгэнт сонгогчид хэрвээ өөрсдөө байр сууриа илэрхийлээд тэр нь Үндсэн хуульд заасан энэ систем нь өөрөө ажиллаад эхэлвэл бид хүлээж л авна. Хамтарсан Засгийн газар хийсэн ажилтай байх нь чухал. Цаашаагаа энэ хамтарсан Засгийн газар илүү ч олон зүйлийг хийнэ. Ирэх жил боловсролын дэмжих жилийн хүрээнд 108 сургууль, 79 цэцэрлэг шинээр барина. Зарим барилгыг шинэчилнэ"гэв.
| П.Наранбаяр: Хамтарсан Засгийн Газар хэвээрээ байвал илүү олон зүйлийг хийнэ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29