Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын 10 хувийг нэг хувь болгох иргэний санаачилгыг 100,000 иргэн дэмжиж гарын зурсантай холбогдуулан хуулийн төсөл боловсруулсан асуудлаар УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүн өнөөдөр мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Иргэн Р.Шинэгэрэлийн санаачилсан "Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах" саналыг цахим өргөдлийн системд байршуулсныг долоо хоногийн дотор 100 мянган хүн дэмжсэн. Энэ саналыг хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүд бидний үүрэг юм гэж үзээд хуулийн төсөл санаачлах талаар хоёр долоо хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж байсан. Энэ хугацаанаас хойш ХХОАТ-ыг 1 хувь хүртэл буулгах хуулийн төслийг боловсруулаад парламентын веб хуудас дээр байршуулсан.
Одоогоор "хуулийн төсөл боловсруулах" гэсэн статустай явж байгаа. Иргэд парламентын веб хуудас руу орж өөрсдийн саналаа бичээсэй гэж хүсэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт өөрсдийн боловсруулсан хуулийн төслөө Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн. Татварын дарамт асар их байдгийг иргэд хэлж байна. Орлого нь амьдралд хүрэлцэхгүй байгаа иргэдээс өндөр татвар авч төсвийн зарлагад зарцуулдаг байдлыг зогсооё гэсэн саналтай байгаа. Яагаад гэвэл Монгол Улс гэдэг чинь монгол хүнээс бүрдэнэ. Монгол хүний орлого бага ч гэсэн нэмэгдэж байж тухайн улсын хөгжил яригдана. Түүнээс биш өөрсдийн хөдөлмөрлөж олсон цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байгаа дээр нь татварын дарамт учруулдаг нь эдийн засгийн хүндхэн нөхцөлд ямар ч боломжгүй юм. Тиймээс ХХОАТ-ын зургаан төрлийг 1 хувь болгох хуулийн төслийг санаачилж боловсруулсан. Хуулийн бүх процесс явж дууссаны дараа УИХ-ын даргад өргөн барина. Иргэн баян бол улс баян гэх үг бий. Бид иргэдээ баяжуулдаггүй юм гэхэд ядаж татварын дарамтаас бага зэрэг чөлөөлөөсэй. Есөн хувийн мөнгийг өөрсдөд нь үлдээгээсэй гэсэн зорилгын хүрээнд хийж байна. Жишээлбэл хоёр сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ-ын есөн хувиа төрд хураалгахгүй бол 180 мянган төгрөг авч үлдэнэ. Энэ мөнгө иргэдэд бодит орлого болж хувирна. Ядаж нэг шуудай гурил, уут будаагаа аваг ээ. 180 мянган төгрөг төрөөс төрсөн тэрбумтнуудад юу ч биш байх. Цайны хэмжээний мөнгө байх. Гэтэл иргэдэд энэ нь маш их мөнгө. 2025 төсвөөр тооцвол 2.5 их наяд төгрөгийн зөрүү гарна. Үүнийг бүрдүүлэхэд маш амар. Жишээлбэл 2026 оны төсвийн орлогыг тооцоолохдоо 2.5 тэрбум төгрөгийн дүнг хасаад төсөвлөнө" гэх мэдээллийг өглөө.
| Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юм гэхэд ядаж татварын дарамтаас бага зэрэг чөлөөлөөсэй |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31