Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрийг танилцуулав.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Монгол Улсын хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэний 35 жилийн ой энэ онд тохиож байна. Хүүхдийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойг маргааш тэмдэглэнэ. Үүнд, өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө хийж бүтээсэн ажлаа дүгнэнэ. Гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа олон асуудал байна. Үүнээс үүдэж хүүхэд ямар нэг байдлаар хохирч байна. Тухайлбал, гэр бүл салалт нэмэгдсэний улмаас өрх толгойлсон ээж, аавууд олон болж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гээд маш олон асуудал байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлд холбогдох яам газрууд хамтарч ажиллана. Сум, хороо, дүүрэгт хүүхдийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. Салбар дундын зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Хүүхдийн төлөө санд өнгөрсөн онд 25 тэрбум төгрөг цугларсан. Үүнийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.
2025 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсад 220 гаруй зуслан ажиллаж байсан. Харамсалтай нь өмч хувьчлалаар үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдсөн байна. Шинээр дөрвөн улирлын зуслан байгуулах талаар ярьж байна. Гэр бүлийн тухай хуулийг 2025 онд шинэчилнэ. Уг хуульд маш олон зохицуулалт орсон. Үүнийг эрх зүйн үүднээс зохицуулахын тулд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэв.
| Л.Энх-Амгалан: Хүүхдийн төлөө сангийн ₮25 тэрбумаар урлагийн театр, IT парк байгуулна |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13