Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваахтай холбоотой “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” болон түүнийг дагалдах журмын хэрэгжилт 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшлогдсон байна. Энэ хугацаанд шинэ удирдлагуудыг томилж, шинэ бүтэц рүү үе шаттайгаар шилжих зохицуулалт хийгдэх аж. Хуулийн дагуу 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын 14 хот тус бүрт хотын зөвлөл, захирагчийн бүтэц бүрэн хэрэгжиж эхлэх юм. Энэ шилжилтийн хугацаанд одоогийн дүүргийн удирдлагууд тухайн хотуудын захирагчийн чиг үүргийг гүйцэтгэх зохицуулалттай байна.
Одоогоор хуулийн шинэчилсэн найруулгад нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан, тус бүрийг 3 хороотой байхаар төлөвлөсөн:
1. Хан-Уул хот
2. Яармаг хот
3. Буянт-Ухаа хот
4. Сонгинохайрхан хот
5. Толгойт хот
6. Баянхошуу хот
7. Өнөр хот
8. Баянгол хот
9. Чингэлтэй хот
10. Сэлбэ хот
11. Сүхбаатар хот
12. Баянзүрх хот
13. Дарь-Эх хот
14. Амгалан хот
Энэхүү шинэчлэл нь “20 минутын хот” концепцын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд иргэд төрийн болон нийтийн үйлчилгээ, дэд бүтцэд 20 минутын дотор хүрэх боломжтой болохыг зорьж байна. Мөн засаг захиргааны төвлөрлийг сааруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, засаг захиргааны бүтцийг оновчтой болгох зорилготой юм.
| “20 минутын хот”-ын хүрээнд Улаанбаатарыг 14 хот болгох ажил ирэх оны эхэн хүртэл хойшиллоо |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13