Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.
"Ер нь манай хойд бүсэд хавдрын тохиолдол маш их. Булган аймаг бол улсдаа тэргүүлж байгаа. Эрдэнэт, Хөвсгөл аймаг улсын дундажаас нэлээд дээгүүр байгаа. Тэгэхээр бид нар хойд бүсдээ хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг төвтэй болох ёстой юм байна гэдэг улсын хэмжээнд анх удаа яригдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн харъяанд байдаг төрийн өмчийн "Эрдэнэт медикал" эмнэлгийг ЭМЯ-ны харъяа ХСҮТ-ийн харъяа хойд бүсийг хариуцсан эмнэлэг болгох асуудлыг өнөө орой эцэслэн ярихааар төлөвлөөд байна. Ингэснээр бид нар яг Улаанбаатар хотын хэмжээний тусламж үйлчилгээг хойд бүсийн иргэд үзүүлэх боломж нээгдэх юм. ХСҮТ-ийн эмч нар маань "Эрдэнэт медикал" эмнэлгийн эмч нартай сэлгэн ажиллаж, Улаанбаатар хотод очихгүйгээр хойл бүсдээ эмчилгээ үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Манай улсын хувьд өмнө нь улсын томоохон лавлагаа шинжилгээний төвүүд орон нутагт салбартай байж Улаанбаатарын хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлж байсан тохиолдол байхгүй. Энэ тогтоол маань албажаад гарвал анхны тохиолдол, ард иргэдэд маш хэрэгтэй зүйл болно. Өнөөдөр хойд бүсийн 306 мянган иргэнээс 3500 орчим иргэн хавдартай ХСҮТ дээр эмчилгээнд хяналтад явж байгаа. Жилдээ хойд бүсээс 800 орчим хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа. Энэ бүхэн Улаанбаатар руу явж байгааг зогсоож, бүсдээ үйлчилгээ авах нь тогтолцооны томоохон шийдвэр юм. Яамны гол зорилго нь төвлөрлийг сааруулах ард иргэд амьдарч байгаа бүс нутгаасаа бүхий л тусламж үйлчилгээг авдаг болгохоор ажиллаж байна.
Үүний хүрээнд Орхон аймагт бүсийн оношилгоо эмчилгээг хөгжүүлсэн 1000 дахь тохиолдлынхаа нээлтийг хийх гэж байна. Цаашдаа Орхон, Булган, Хөвсгөл аймагт зүрх судас, хавдар, гэмтэл гээд тэргүүлж байгаа чиглэлийг бүгдийг нь аймагтаа үзүүлэх, бүсчлээд үйлчилгээг нэгдсэн журмаар үзүүлдэг болохоор ажиллаж энэ удаагийн Засгийн газрын хуралдаанд оролцож байна." гэв.
| Т.Мөнхсайхан: Хойд бүс хавдрын тохиолдлоор улсын дундажаас дээгүүр яваа, тиймээс Орхон аймагт хавдрын эмнэлэг байгуулна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31