Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 2016-2019 онд УИХ-ын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов. Энэхүү хүндэтгэлийн ёслолд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын дарга асан М.Энхболд зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Парламентын түүхэнд холбогдох энэхүү үйл явдлыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Хаврын адаг сарын шинийн нэгний, Дашнямтай билигт сайн өдөр тохиож байгааг тэмдэглээд “Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын 10 дахь даргаар сонгогдож ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргын хөрөг зургийг парламентын ордны хананд хүндэтгэн байрлуулж байна. Энэ ёслолын арга хэмжээний эзэн Миеэгомбын Энхболд та бол УИХ-д дөрвөн удаа сонгогдож, 2012-2016 онд УИХ-ын дэд даргаар, 2016-2019 онд УИХ-ын даргаар сонгогдон ажилласан туршлагатай парламентч бөгөөд энэ цагийн парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай хүн. М.Энхболд дарга бол ардчилал, өөрчлөлт эхэлсэн 1990 оноос МАН-д элсэн орж намын бүх шатын сонгуульт албан тушаал хашиж, тус намын даргаар хоёр удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн. Төв шударга, төлөв тулхтай улс төрч юм” гэлээ.
УИХ-ын дарга асан М.Энхболд нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагыг тэргүүлэн ажиллахдаа хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрд хүртээхэд ихээхэн анхаарч ажилласан болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тухайлбал хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт “Шинэ гэр бүл”, сурагчдын “Үдийн цай”, “Эрүүл монгол хүн”, “40000 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ахмад настан, алдарт цолны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалалыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрүүдийг гаргаж байсныг тэмдэглэлээ. “Эрчим хүч” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж, байгуулан сумын төвүүдийг эрчим хүчээр хангах, зогсонги байдалд байсан “Мянганы зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж аймгийн төвүүдийг авто замаар холбох эхлэлийг тавих зэргээр дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг урагшлуулсан, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих эхлэлийг тавьж байсан зэргийг мөн онцлон дурдлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ цагийн парламентад ёсыг хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэлийн тань гэрч болж, эрхэм таны хүндэт хөргийг Төрийн ордонд байрлуулж байна. Танд болон таны гэр бүлд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
УИХ-ын дарга асан М.Энхболд үг хэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Байнгын хороодын дарга нар, гишүүд, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хөрөг зургууд дунд миний хөрөг зургийг байрлуулж байгаад баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хувь хүний хувьд Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэлээ. Тэрээр, УИХ-ын даргаар ажиллаж байсан үе маань их онцлогтой байсан хэмээгээд “МАН цөөнхөөс олонх болж, төр засгийн эрхийг хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Улс орны санхүүгийн нөхцөл хүнд, эдийн засаг -1.4 хувьд хүрч доройтсон байх үед манай парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Бид нэн тэргүүнд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох чиглэлээр ажиллан, ОУВС болон хандивлагч улс орнуудаас дэмжлэг туслалцаа хүсэж, хоёр жилийн дотор хасах байсан эдийн засгийг 5.7 хувьд хүргэснээрээ онцлогтой байлаа. Мөн миний удирдаж байсан парламентын нийгмийн салбарт хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч бөгөөд тодорхой мэдээллийг УИХ-ын Д.Амарбаясгалан дурдлаа” гэв.
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа |
2025-04-28 15:51:40
2025-04-28 15:36:56
2025-04-28 15:25:50
2025-04-28 17:25:04
2025-04-28 17:12:18
2025-04-28 17:04:10
2025-04-28 16:23:55
2025-04-28 16:04:48
2025-04-28 15:51:40
2025-04-28 15:36:56
2025-04-28 15:25:50
2025-04-28 15:02:44
2025-04-28 13:58:48
2025-04-28 13:49:44
2025-04-28 12:25:38
2025-04-28 11:35:27
2025-04-28 11:30:38
2025-04-28 11:14:19
2025-04-28 11:08:23
2025-04-28 10:56:19
2025-04-28 10:48:14
2025-04-28 10:33:19
2025-04-28 10:29:32
2025-04-28 10:28:34
2025-04-28 10:28:22
2025-04-28 10:08:35
2025-04-28 09:56:49
2025-04-28 09:43:37
2025-04-28 09:35:44
2025-04-28 09:31:58
2025-04-28 09:27:14
2025-04-28 09:17:50
2025-04-28 09:13:15
2025-04-28 09:09:27
2025-04-28 00:00:00
2025-04-27 20:20:42
2025-04-27 15:51:45
2025-04-27 14:01:50