Аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Хойд бүсийн Хөвсгөл, Орхон, Булган гурван аймгийн Засаг Даргын тамгын газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичиг нь аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд аймгуудын нөөц боломж, газар зүйн байршилд тулгуурлан бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Цаашид талууд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, сурталчилгааны хамтарсан бодлого хэрэгжүүлэх зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллах болно.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чухал алхам болж байгааг талууд онцолж байлаа.
ХОЙД БҮСЭД ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Хойд бүсэд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр” байгуулах бөгөөд Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан билээ.
“Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”-ийг байгуулах ажлын хүрээнд Эрдэнэс Үйлдвэр Технологийн Парк ХХК болон Орхон аймгийн ЗДТГ-тай хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тус тус тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулж Улс, Бүс, Орон нутгийн хөгжлийг хурдасгахад талуудын хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлж, санамж бичгийн хүрээнд үндэсний болон олон улсын эрх зүйн жишигт нийцүүлэн үр дүнтэй, хамтран ажиллахад оршино.
Үйлдвэрийг байгуулахын тулд цахилгаан эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг эхлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-өөр өргөтгөсөн юм. Мөн бүсийн хэмжээнд Сэлэнгэ-Эрдэнэт аймгийн хооронд ус дамжуулах барилга байгууламжийг өргөтгөж шинэчилсэн. Уг үйлдвэр ашиглалтад орсноор жилд 124,1 мянган тонн катодын зэс боловсруулах юм. “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтад 762 сая.ам долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.
| Хойд бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31