Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны хүрээнд үндсэн таван салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Тухайлбал,
Хойд бүсийн хөгжил-2040 салбар хуралдаанаар:Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр /Хойд бүсийн хөгжил-2040/ дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах, бүсийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн талаар;
Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд салбар хуралдаанаар: Хойд бүс нутагт бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, баялаг бүтээгчдийг дэмжих, бүсэд татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжуудын талаар;
Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин салбар хуралдаанаар: Бүс нутгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих бодлогыг тодорхой болгох, бүс нутгийн хөгжлийн удирдлагад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах чиглэлээр өөрчлөлт оруулах, орон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх замаар удирдлагын төвлөрлийг бууруулах асуудлыг нарийвчлан тусгах зэрэг, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар;
Бүсийн онцлог-харьцуулалт салбар хуралдаанаар: Орон нутгийн зорилттой уялдуулан бүсийн аймгууд, орон нутгийн хөгжлийн төв, түүнд таталцах сумдын эдийн засгийн чиг үүрэг, тэдгээрийн тэргүүлэх нөөц, боломжийг тодорхойлж, бүсийн төрөлжилт, хоршилт, дагналт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх гарц, боломжийн талаар;
Амьдралын чанар, тулгамдсан асуудал салбар хуралдаанаар: Бүсийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн үзүүлэлтүүдийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж, иргэд бүс нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжуудын талаар тус тус хэлэлцэж байна.
Дээрх салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-нд тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилцуулж, Засгийн газар тогтоол шийдвэр гаргана хэмээн Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
.jpg)
| Хойд бүсийн анхдугаар хуралдаан "Амьдралын чанар, тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд өрнөж байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31