НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан амралтын өдөр хүүхдээ Нарангийн энгэр дэх хогийн цэгийг үзүүлсэн тухайгаа нүүр номдоо нийтэлсэн. Ингэхдээ "Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдээ авч ирж үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км цаана ямар байгааг бодитоор харууллаа. Аав ээж нь өглөөний ургах нартай уралдаж гарч орой харанхуй бүрэнхий болоход ажлаа тараад орж ирдэг. Үхтлээ ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөрт нь өгдөг. Эцсийн бүлэгт үр хүүхдүүддээ сайн боловсрол олгоё сайн хүн болоосой ээж ааваасаа хойш өөрийгөө амьдралаа аваад явчихдаг хүн болоосой гэж бид хүсдэг. Заримдаа хүн байгаа зүйлээ харьцуулах зүйлгүй үед үнэлдэггүй. Зовлон гэж боддог зүйл нь жаргал байдаг" хэмээсэн юм.
Ж.Энхжаргалангийн энэхүү нийтлэлийг олон нийт шүүмжилсээр байна. Тэрбээр дийлэнхдээ хувь хүний үзэл бодол, байр сууриа ийнхүү нийтэлдэг ч олны санаанд нийцдэггүй. Энэ нь хэдийгээр хувь хүний өөрийн талбар нийслэлийн иргэдийг төлөөлөн ажиллаж буй төлөөлөгчдийн тухайд зүй бус явдал юм. Тэр ч утгаараа иргэд "удахгүй ядуу, дундаж амьдралтай хүмүүсийг үзүүлэн болгож хүүхдэдээ харуулах нь" хэмээж байна. Хүүхдэдээ амьдралыг ойлгуулах, бодит нөхцөл байдлуудыг харьцуулан ухааруулах нь асран хүмүүжүүлэгчдийн хувьд байж болох ч хогийн цэгт хөдөлмөр эрхэлдэг гэр бүл, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах нөхцөл үүсгэж байгаа нь нийтийн төлөөлсөн төлөөлөгчийн хувьд зохисгүй үйлдэл.
| Ж.Энхжаргалангийн хогийн цэг дэх "аархал" шүүмжлэл хүртэж байна |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13