Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан ч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохирсон байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар Захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/1092 дугаар Захирамжаар тухайн байршлын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр, гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг Нийслэлийн Орон Сууцны Корпорацид даалгасан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2025.04.24/ Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн Гүйцэтгэх Захирал М.Говьсайхан болон албаны бусад хүмүүс тус төсөлд хамрагдаж, хохирсон 16 иргэнийг хүлээн авч уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, гарц гаргалгааг ярилцлаа. Уулзалтын үеэр НОСК-ийн Гүйцэтгэх Захирал М.Говьсайхан: ‘’Тухайн газар чөлөөлсөн байршилд орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахад бэлэн байгааг онцлоод дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн чадамжтай, хөрөнгө оруулагч барилгын компани байх шаардлагыг тавина ‘’гэсэн юм.
Харин иргэд тус байршлын газрыг дахин төлөвлөн, барилгын компанийн сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Орон Сууцны Корпорациас хийх болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, холбогдох материал болон мэдээллээр хангаж ажиллахаа хэлсэн юм. Ташрамд, “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК тухайн төсөлд хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулахдаа орон сууцны барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн ч түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлэн өгөх, зарим тохиолдолд өгөхгүй байдгаас үүдэн иргэд түрээсийн орон сууцнаасаа хөөгдөх асуудлууд ихээр гарч байсан тул Нийслэлийн Орон Сууцны Корпорациас өнгөрсөн оны 11 дүгээр сард тухайн хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан.
| Байраа буулгуулчхаад хохирч яваа иргэдтэй уулзлаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31