Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавив. Үүнд:
БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;
БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;
БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;
Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжинд эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг болно.
Сайд Б.Батцэцэг хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд иргэдийн солилцоог дэмжих нь чухал болохыг онцлон, дээрх асуудлуудыг ноот бичгээр албан ёсоор хүргүүлж, шийдвэрлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Чой Жин Вон монгол иргэдэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож байгаагаа илэрхийлээд, эдгээр асуудлыг судлан, Монголын талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах явдлыг зогсоохыг хүслээ |
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:00:52
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22