Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Мөн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрээр "Экспортын нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцуулъя. Дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар уур уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй байна. Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан байна. Бичигт боомтоор гаргаж буй эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдсэн. БНХАУ-ын зах зээл рүү гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдэж байгаа нь 100 сая ам.долларын орлого нэмэлтээр олох боломж олгож байна.
Мөн барилгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор импортын бүтээгдэхүүн өссөн байна. Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар хэвээрээ хадгалагдаж байна. Валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол банк валют борлуулах арга хэмжээг бодлогын дагуу авч хэрэгжүүлж байна.
Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх эсэх нь яригдаж байсан Уул уурхайн биржийн тухай хуулийг Засгийн газраас татан авч байгаа. Дахин өргөн барих эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ" гэв.
| Ц.Туваан: БНХАУ-руу гаргаж буй нүүрсний экспорт нэмэгдэж байгаа нь 100 сая ам.долларын орлого нэмэлтээр олох боломжийг олгож байна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29