Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавив.

Үүнд:
БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;
БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;
БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;
Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан.
Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжинд эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг болно.
Сайд Б.Батцэцэг хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд иргэдийн солилцоог дэмжих нь чухал болохыг онцлон, дээрх асуудлуудыг ноот бичгээр албан ёсоор хүргүүлж, шийдвэрлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Чой Жин Вон монгол иргэдэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож байгаагаа илэрхийлээд, эдгээр асуудлыг судлан, Монголын талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Б.Батцэцэг: Монгол иргэдийг хил дээр саатуулах, буцаах зэрэг явдлыг зогсоож өгөхийг БНСУ-ын талаас хүслээ |
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
2026-09-16 19:27:54
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд зориулж 20 мянган тонн мах нөөцөлнө
2026-09-16 14:30:59
С.Амарсайханг чөлөөлж, асуудлын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв
2026-09-16 11:48:23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
2026-09-16 19:27:54
А.Батзориг: Угсаа, хэл, соёлын ялгаа байлаа ч бид нэг улсын иргэд. Монгол Улс бол бидний хамтын эх орон
2026-09-16 16:54:03
2026-09-16 16:39:48
2026-09-16 16:34:42
2026-09-16 15:48:28
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн эрэгтэйг баривчиллаа
2026-09-16 15:22:49
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд зориулж 20 мянган тонн мах нөөцөлнө
2026-09-16 14:30:59
С.Амарсайханг чөлөөлж, асуудлын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв
2026-09-16 11:48:23
Болц гүйцсэн ургацыг борооноос амжиж хураахыг санууллаа
2026-09-16 11:41:34
Оросоос баавгай нүүдэллэж олноор ирнэ гэх мэдээлэл үндэслэл муутай
2026-09-16 11:21:00
Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ
2026-09-16 11:10:51
Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо
2026-09-16 11:02:36
2026-09-16 09:45:48
2026-09-16 09:08:34
2026-09-15 17:45:44
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
2026-09-15 15:05:21
Газраа чөлөөлсөн 756 айлыг "Солонго I, II"-т оруулна
2026-09-15 12:15:56
Айлын хотонд орж ирсэн бамбаруушийг хооллоод байгальд нь тавьлаа
2026-09-15 12:08:50
Маргаашаас тариалангийн бүс нутгаар бороо орно
2026-09-15 10:47:14
Өнгөрсөн шөнө жолоодох эрхээ хасуулсан 12 согтуу жолоочийг илрүүллээ
2026-09-15 10:35:37
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02