Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж буй. Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын гол баталгаа нь аль нэг талаас хараат бус, олон сонголт, өрсөлдөөнийг зах зээлдээ бий болгох явдал. Өнөөдөр бид түлш, шатахуунаа ОХУ-аас авч байгаа нь үнэн. Цаашид дор хаяж дотоодоосоо хангадаг, урд хөршөөсөө мөн авдаг болох ёстой. Гэтэл сонголтгүй тулгалттай байх гэрээний төслийг оруулж ирж болохгүй шүү дээ. Энэ агуулгад бүлгийн гишүүд маш их эгдүүцэж байсан.
Дээр нь 20 жил битгий хэл хоёр жил, бүр хоёр сарын дотор технологийн хөгжил асар хурдацтай явагддаг болчихсон цаг үе. Гэтэл магадгүй нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах, ус төрөгчийн технологи зэрэг маш олон зүйл яригдаж байна. Онгоцны түлш болоод шатахуун зэрэг энергийн эх үүсвэрүүдийг олон янзаар шийддэг болж байхад бид бүхэл бүтэн 20 жил ОХУ-аас зөвхөн газрын тосноос гаргасан онгоцны түлш авах гээд байж байна. Ард нь энэ салбарын хөгжлийг шууд хааж буй үйлдэл шүү дээ. Бид ямар нэгэн байдлаар хойд хөрштэйгөө харилцаагаа муутгах гэсэн зүйл огт биш. Тусгаар тогтносон Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэдэг бодлогоо манай гишүүд барьж байр сууриа илэрхийлж байсан.
Бидэнд ирж танилцуулагдсан хэлэлцээрийн төсөл гээд байгаа бичгийг харвал доод буланд нь орчуулга гээд тамга дарчихсан байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, хоёр улсын хамтарсан компанитай холбоотой эрх зүйн баримт бичгийг хаанаас, ямар хэлнээс орчуулж бидэнд үзүүлээд байгаа юм бэ гэдэгт эгдүүцэл төрж байна. Гадаад харилцааны сайд энэ асуудлыг анхаарч, бидэнд тайлбарлах ёстой.
Монгол Улсад шууд хамааралтай ийм том хэлэлцээрийн төслийг яагаад Монгол хэл дээр бичдэггүй юм. Дараа нь аль хэлний эхийг үндсэн эх гэж үзэх юм.
Гэх мэт манай талыг төлөөлж байгаа албан тушаалтнуудын сэтгэлгүй, хариуцлагагүй асуудалд хандаж байгаа байдал эндээс харагдаж байгаа юм. Тиймээс бүлгийн даргын хувьд, хувь гишүүний хувьд ч дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн" гэв.
О.Цогтгэрэл: Аль хэлний эхийг барьж явах нь тодорхойгүй орчуулсан бичиг танилцуулчхаад “Агаарын түлш нийлүүлэх хэлэлцээрийн төсөл“ гэж яриад байж болохгүй |
2025-04-23 12:58:32
2025-04-23 12:50:26
2025-04-23 12:28:26
2025-04-23 12:58:32
2025-04-23 12:50:26
2025-04-23 12:28:26
2025-04-23 12:22:22
2025-04-23 12:16:41
2025-04-23 12:12:31
2025-04-23 12:06:02
2025-04-23 11:53:25
2025-04-23 11:15:42
2025-04-23 11:02:36
2025-04-23 10:37:26
2025-04-23 10:26:27
2025-04-23 10:22:31
2025-04-23 10:18:07
2025-04-23 10:14:53
2025-04-23 10:10:53
2025-04-23 10:06:20
2025-04-23 10:03:28
2025-04-23 09:40:34
2025-04-23 09:29:27
2025-04-23 09:27:43
2025-04-23 09:23:08
2025-04-22 17:50:08
2025-04-22 17:37:05
2025-04-22 16:16:40
2025-04-22 16:16:22
2025-04-22 16:16:06
2025-04-22 16:13:36
2025-04-22 12:22:52
2025-04-22 12:14:59
2025-04-22 12:09:09
2025-04-22 12:08:48
2025-04-22 12:07:25
2025-04-22 12:03:38
2025-04-22 11:20:07
2025-04-22 10:59:20
2025-04-22 09:19:54
2025-04-22 09:19:39
2025-04-22 08:58:45