Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 5-р сарын 9-нд ОХУ-ын Москва хотод болох Ялалтын баярын парадад орон орны төрийн тэргүүнүүдийн хамтаар оролцохоор төлөвлөж байна. Энэхүү урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Улаанбаатарт хийсэн айлчлалынхаа үеэр гаргасан бөгөөд хоёр тал цэргийн хамтын ажиллагааны тухай тус уулзалтад ярилцсан байдаг.
Ялалтын баярт ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрээр дүгнэж бичиж байна.
Тэр тусмаа Оросын хэвлэлүүд Ерөнхийлөгч Хүрэлсүхийн оролцоог эергээр хүлээн авч, хоёр улсын найрамдалт харилцааг бататгасан үйл явдал хэмээн тайлбарлаж байна. Мөн Монгол-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд тус айлчлал эергээр нөлөөлнө гэж үзжээ.
Ялалтын баярын 80 жилийн ойн парадад найрсаг 19 улсын цэргийн ангиудыг урьсан бөгөөд 10 улсын цэргийн анги баталгаажуулсан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мэдээлжээ. Монголын анги нэгтгэл ч тус парадад багтаж магадгүй хэмээн таамаглаж байна.
Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын тухай барууны хэвлэлүүд тэр бүр хөндөж бичээгүй ч зарим хэвлэлүүд тус айлчлалыг ингэж дүгнэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ялалтын баярт оролцох нь Монгол-Оросын харилцаанд шинэ эрин үе эхлэх боломжийг нээж байна хэмээн бичжээ. Учир нь Украины дайны төгсгөл ойртож, Барууны хориг арга хэмжээ зөөлрөх хандлагатай байгаа энэ үед Монгол Улс стратегийн бодлогоо дахин тооцоолох шаардлагатай болж буйг дурдсан байна. Тиймээс ерөнхийлөгчийн айлчлалыг Монгол Улс гадаад бодлогоо хадгалах, ОХУ-тай уламжлалт харилцаагаа бэхжүүлэх зорилготой хэмээн үзэж байна.
Ялалтын баярын парадад оролцохоор уригдсан 19 улс байгаагаас одоогоор оролцохоо илэрхийлсэн 10 улс байна. Тухайлбал, Хятад, Энэтхэг, Монгол, Армени, Казахстан, Тажикстан, Узбекстан, Киргизстан, Серби, Словак, Беларусь, Бразил, Куба, Венесуэл, Палестин, Мьянмар зэрэг орнууд мөн Хойд Солонгосын цэргийн албан хаагчид парадад анх удаа жагсахаар болжээ.
Эдгээр улс орны удирдагчид Ялалтын баярын парадад оролцохоо мэдэгдсэн бөгөөд энэ нь ОХУ-ын олон улсын харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болж өрнөхөөр байна.
| Ерөнхийлөгчийн ОХУ дахь айлчлалыг стратегийн дахин тооцоолол гэв |
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:00:52
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22