НДШ-ийг бууруулах тухай өргөдөлд санал авах хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд дуусах байсан. Гэвч хугацаанаасаа өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-нд санал авах хугацаа дууслаа. Иргэн Б.Батбилэг энэхүү өргөдлийг гуравдугаар сарын 12-нд санаачилсан бөгөөд өчигдрийн байдлаар (2025.04.20) 100,069 иргэн гарын үсгээ зурж нэгджээ. Өргөдөлд “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэсэн юм.
| НДШ-ийг бууруулах тухай өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурлаа |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57