УИХ-ын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Нүүрсний хулгайг ярьж ярьж, Биржийн тухай хуулийг бид баталсан. Одоогийн энэ Биржийн тухай хуулийн өөрчлөлт бол дахиад оффтейк. УИХ 2025 оны төсвийг алдагдалгүй батлалж өгсөн тул Засгийн газар аргаа бараад гарц хайж байх шиг байна. Өмнө нь нүүрсэн дээр оффтейк гэрээ хийхийг зөвшөөрөөд төмөр замд зарцуулахыг зөвшөөрсний дараа ямар сул тал гарсан бэ гэхээр 3-4 дахин өндөр өртгөөр хийсэн. Энэ бол хулгай, нэг л өдөр яригдана. Оффтейк гэрээ хийсэн компанийн нүүрс хил гараад борлуулалт нь байхгүй болсон. Эцэст нь валютын нөөц буураад ханшаа алдангаа алдсан.
Тийм учраас өмнөх УИХ-аар Биржийн тухай хуулийг баталсан. Өмнө нь оффтейк гэрээ зөвхөн нүүрс дээр л байсан бол одоогийн энэ хуулийн өөрчлөлтөөр бүх бүтээгдэхүүн дээр оффтейк хийхийг зөвшөөрч байна л гэсэн үг. Өмнөх алдаанаасаа яаж сэргийлэх юм. Хаширчихаад байна, энэ чинь оффтейк шүү дээ. Оффтейк гэрээ байгуулснаар талх 25 мянган төгрөгөөр нийлүүлж байсан гээд энэ танхимд ярьж л байсан. Өмнөх алдаа дутагдлаа яаж засаж байгаа юм. Том оффтейк гэрээ хийх нь яаж сонгон шалгаруулах юм.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Төмөр замын бүтээн байгуулалтууд өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газар шийдээд явдаг байсныг УИХ -руу оруулж бүх гишүүдийн саналыг сонсоод шийдүүлж байгаагаараа давуу талтай. Өмнө нь оффтейк гэрээгээр дамжуулж хэн ууж идсэн, тэр нь ямар үнэтэй болсныг би аудит биш учраас мэдэхгүй байна. Бид үнэхээр том бүтээн байгуулалт хийе гэж байгаа бол ингэж хийхээс өөр арга байхгүй. Цаашид дэлхий нийтийн геополитикийн асуудал ямар болохыг өнөөдөр бид байтугай бусад улс орон тааж мэдэхгүй байна.Тодорхойгүй нөхцөлд хэдүүлээ тодорхой шийдвэр гаргаад бүтээн байгуулалтаа хийхгүй бол улс орон маань нүүрс зарахыг хүлээгээд, нүүрсээр хэдэн төгрөг төсөвт ороод түүнийг сургууль, цэцэрлэг, зам гэж хуваарилсаар байтал цаг хугацаагүй болчихож байгаа.
Цаг хугацааг хэмнэж байгаа нэг арга юм. Гэхдээ УИХ -аар оруулж ирээд ийм өртгөөр тавих гэж байгаа юм, ингэж шийднэ гэж шийдвэр авч байж явна. Дур зоргоороо ганц нэг сайд шийдээд явах юм биш шүү, зөв талаас нь хараарай.
Оффтейкоор гэрээ хийгдсэн нүүрс түрүүлж гарч байсан гэдэгтэй санал нэг байгаа. Өмнө нь ийм байсан. Засгийн газар энийг олж хараад ганц “Эрдэнэс Тавантолгой” ХК шийдэж болохгүй юм байна. Тээвэр, нүүрсний борлуулалтаа зангидаад байхаар давуу эрхээр оффтейк гэрээтэй нүүрс гараад байна гэж үзээд нүүрс олборлодог, ачдаг нь “Эрдэнэс Тавантолгой” компани хийе, тээвэрлэдэг ажлыг Зам тээврийн яам хий. Ингэж салгаж шийдсэн. Цаашдаа оффтейк гэрээтэй нүүрс түрүүлж гарна гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Оффтейк гэрээ байгуулснаар талх 25 мянган төгрөгөөр нийлүүлж байсан гээд энэ танхимд ярьж л байсан |
2025-04-18 13:27:58
2025-04-18 12:18:40
2025-04-18 11:33:23
2025-04-18 18:48:38
2025-04-18 17:14:59
2025-04-18 17:12:30
2025-04-18 16:57:56
2025-04-18 16:49:19
2025-04-18 16:30:33
2025-04-18 16:13:12
2025-04-18 15:35:13
2025-04-18 15:08:48
2025-04-18 15:08:40
2025-04-18 14:48:13
2025-04-18 14:30:25
2025-04-18 14:10:06
2025-04-18 14:09:58
2025-04-18 14:09:47
2025-04-18 13:27:58
2025-04-18 13:25:37
2025-04-18 12:39:53
2025-04-18 12:18:40
2025-04-18 12:09:37
2025-04-18 11:58:35
2025-04-18 11:36:13
2025-04-18 11:33:23
2025-04-18 11:25:54
2025-04-18 11:13:25
2025-04-18 11:06:12
2025-04-18 11:01:44
2025-04-18 10:57:32
2025-04-18 10:29:50
2025-04-18 10:11:02
2025-04-18 09:58:25
2025-04-18 09:50:12
2025-04-18 09:40:43
2025-04-18 09:31:02
2025-04-18 09:18:35
2025-04-18 09:14:40