Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цаашлаад Америк, Хятадын харилцан худалдааны тарифтай холбоотой манай эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулахаар багц арван арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Бусад хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хангайн бүсийн хэмжээнд Засгийн газрын хуралдааныг дөрөвдүгээр сарын 14-нд орон нутагт зохион байгууллаа. Энэхүү хуралдаанаар Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталсан. Энэ хүрээнд Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болон хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнд, Хангайн бүсэд аялал жуулчлалын салбарын бичил, жижиг ААН, байгууллагуудыг дэмжих, Хөгжлийн гүүр төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Мөн бүсийн нутаг дэвсгэрт үүлэн шилжилт хувьслыг өндөр нарийвчлалтай тогтоох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн.
УИХ-аар баталсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар зөвшөөрч хотын зөвлөлийг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд тус хотын хөгжил, ерөнхий төлөвлөгөөг дэмжих чиглэлээр Хархорум хотод очиж ажилласан. Мөн Бага-Илэнх-Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км авто замын зураг төсөлгүй явж ирсэн Гурван булаг-Элсэн тасархай чиглэлийн 53 км автозам Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км автозамын зураг төслийг боловсруулахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ. Тус замын зураг төсөл гарсны дараа ирэх онд төсөвт шаардлагатай санхүүжилтийг нь тусгаж, зам барих ажлуудыг эхлүүлнэ. Мөн Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн. Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ахлуулан ажиллаж байна.
Мөн Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Байдрагийн УЦС-ын төслийн байгаль орчны нарийвчилсан судалгааг гаргах асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн.
Бүсийн аймаг тус бүрд 10 МВт-ын нар, 20 МВт цаг батарей хуримтлуурын станцын төсөлд шаардлагатай ТЭЗҮ-г нь боловсруулж 2026 онд багтаан шаардлагатай санхүүжилтийг улсын төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг Монгол Улсын Сангийн сайдад даалгаж ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Мөн Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс чиглэлийн автозам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Архангай аймгийн Булган сум чиглэлийн автозам, Арвайхээр, Тарагт, Уянга сум чиглэлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилт Өвөрхангай аймгийн Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх автозамын төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах асуудлыг Сангийн сайдад даалгалаа.
Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газар Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр бохир усны нэгдсэн шугамтай цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорум сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ТЭЗҮ-г боловсруулж батлуулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хариуцуулж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж ажиллуулахаар болсон. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж ХААИС болон шаардлагатай бусад их дээд сургуулиудын салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр зарим сургалтуудыг хангайн бүсэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэх, үржүүлгийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг бүсүүд дээр байгуулагдаж байгаа бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүс болгон дээр зөвлөл ажиллана. Сая хангайн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Дараагийн зөвлөгөөн Баянхонгор аймагт зохион байгуулна. Ингээд бид бүс болгонд очиж хуралдана. Бүсүүдийн зөвлөлийг хуулийн дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахалдаг. Бүсийн зөвлөлөөс шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газар хурдан хугацаанд шийдвэрлэж явна.
Ингэснээр Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого илүү амь орох, цаашлаад Улаанбаатарт үүсээд байгаа төвлөрлийг сааруулах ач холбогдолтой. Мөн энэ ажлын хүрээнд хөдөө орон нутагт олон жил гацсан ажлууд газар дээрээ шийдвэрлэгдэж байгаад иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогод талархалтай байгаагаа илэрхийлж байсан.
Н.Учрал: Дараагийн бүсийн зөвлөгөөнийг Баянхонгор аймагт зохион байгуулна |
2025-04-18 13:27:58
2025-04-18 12:18:40
2025-04-18 11:33:23
2025-04-18 18:48:38
2025-04-18 17:14:59
2025-04-18 17:12:30
2025-04-18 16:57:56
2025-04-18 16:49:19
2025-04-18 16:30:33
2025-04-18 16:13:12
2025-04-18 15:35:13
2025-04-18 15:08:48
2025-04-18 15:08:40
2025-04-18 14:48:13
2025-04-18 14:30:25
2025-04-18 14:10:06
2025-04-18 14:09:58
2025-04-18 14:09:47
2025-04-18 13:27:58
2025-04-18 13:25:37
2025-04-18 12:39:53
2025-04-18 12:18:40
2025-04-18 12:09:37
2025-04-18 11:58:35
2025-04-18 11:36:13
2025-04-18 11:33:23
2025-04-18 11:25:54
2025-04-18 11:13:25
2025-04-18 11:06:12
2025-04-18 11:01:44
2025-04-18 10:57:32
2025-04-18 10:29:50
2025-04-18 10:11:02
2025-04-18 09:58:25
2025-04-18 09:50:12
2025-04-18 09:40:43
2025-04-18 09:31:02
2025-04-18 09:18:35
2025-04-18 09:14:40